Энэ сарын 25-28 өдрүүдэд ЭЕШ улс даяар зохион байгуулагдсан. Тэгвэл шалгалтын явц, ерөнхий үр дүнгийн талаар БҮТ-өөс мэдээлэл өглөө.
ЭЕШ-д оролцохоор 49 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 94 хувь нь шалгалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд 10 хичээлийн хүрээнд нийтдээ 194 шалгуулагч 800 оноо авсан байна. Шалгуулагчид өөрсдийн авсан оноотой санал нийлэхгүй байвал энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд БҮТ-д хүсэлт гаргаж өөрсдийн хийж гүйцэтгэсэн эх материалтай танилцах боломжтой.
Харин шалгалтын байранд гар утастайгаа орохыг хориглодог. Авч орсон тохиолдолд шалгалтын дүн оноог хүчингүй болгодог журамтай. Гэтэл шалгалтын анги танхимд гар утсаа нууцаар авч орох, ашиглахыг оролдсон үйлдэл гарсаар байгааг зохион байгуулагчид мэдээлэв. Тухайлбал, биологи, математикийн шалгалтын үеэр 22 шалгуулагч гар утсаа авч орсон нь илэрч, дүн оноогоо хүчингүй болгуулсан байна.
ВИДЕО: