Аргентины шигшээ багийн ахлагч Л.Месси хөлбөмбөгийн дэлхийн аваргын түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.
Тэрбээр 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн тоглолтод Йорданы хаалганд гоол оруулснаар Дэлхийн аваргын дараалсан долоон тоглолтод гоолдсон анхны хөлбөмбөгч боллоо. Энэхүү цуврал нь 2022 оны Катарын ДАШТ-ий шөвгийн 16-д Австралийн эсрэг хийсэн тоглолтоос эхэлжээ.
Ингэснээр Месси өмнө нь дараалсан зургаан тоглолтод гоолдсон амжилтыг эзэмшиж байсан Францын домог Жюст Фонтейн болон Бразилын алдарт Жаирзиньо нарыг ардаа орхиж, энэ үзүүлэлтээр түүхэнд ганцаар бичигдэх боллоо.
Месси Йорданы эсрэг тоглолтыг сэлгээнээс эхлүүлсэн ч талбайд гарсныхаа дараа чөлөөт цохилтоос гоолдож, Аргентин 3:1-ээр ялалт байгуулан хэсгээ тэргүүлж хасагдах шатанд шалгарсан юм.