Насанд хүрээгүй хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Насанд хүрээгүй хүүхдүүдэд хар тамхи хэрэглүүлж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангасан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ.

Г.С, Н.Г нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 17-ны өдөр олсны төрлийн ургамал буюу хориглосон сэтгэцэд бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Г.С нь насанд хүрээгүй хүүхдүүдийг тус бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаж, улмаар нэр бүхий насанд хүрээгүй хүүхдийг мансуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж, бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах), Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- С.Б, Р.М нар нь бүлэглэн “мөс” гэх хэрэглээний  нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Турк Улсаас нэр бүхий иргэнээр дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.