Ардчилсан намын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хоёр цагийн завсарлага авлаа

Ардчилсан намын бүлэг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр хоёр цагийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.30/ хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй хамтаар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан. Энэ хуулийг аль болох эдийн засагт ээлтэй, иргэн бүрт хүртээмжтэй болгох үүднээс нэгтгэлийн асуудалд дахин тохируулгын шинжтэй ойлголцол хийх шаардлагатай байгаа учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс энэ асуудалд хоёр цагийн завсарлага хүсч байна" гэсэн юм.