Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.30/ хуралдаанаар Байнгын хорооны дарга сонгох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хийсэн юм. Байнгын хорооны гишүүдийн 76.2 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.