“Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх зэргээр бусдыг залилдаг байжээ.
С.Х нь 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 7 иргэнийг “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, бусдад хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.