З.Мэндсайхан: Зээлийн хүүг бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гаргана

З.Мэндсайхан: Зээлийн хүүг бууруулснаар 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гаргана

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэлцээр хүнд нөхцөлд өрнөсөн ч бодит үр дүнд хүрсэн гэдгийг онцолж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулсан талаар мэдээлэв. Түүний хэлснээр, зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулснаар нийт 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гарч, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8.7 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрджээ.

Мөн тэрбээр хувь нийлүүлэгчдийн зээл нь төслийн хамгийн өндөр хүүтэй, хамгийн сүүлд төлөгдөх өр байсан гэдгийг дурдав. Харин шинэчлэн тохирсон 7.9 хувийн хүү нь Оюутолгой төслийг санхүүжүүлсэн олон улсын байгууллагуудын нэгдүгээр эрэмбийн зээлийн 9.01 хувийн хүүгээс ч бага түвшинд тогтоогдсоныг онцоллоо. Түүнчлэн өмнө нь долоон жил тутам зээлийн нөхцөлийг эргэн хэлэлцдэг байсныг гурван жил тутам шинэчлэн хэлэлцэхээр тохирсон нь хэлэлцээрийн бас нэг чухал үр дүн болсон гэв.