Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг энэ сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товложээ

Улсын дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг энэ сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товложээ

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард /2026.05.11/ болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 

Тодруулбал, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Харин анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хохирогчийн тал эс зөвшөөрч, давж заалдсан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улмаар хохирогч охины ээж Г.Отгонтуяа нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд хандаад байсан. 

Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг энэ сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товложээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.