Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайлан;
- "Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг);
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг).
Өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгтгэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулах юм.
ШУУД ҮЗЭХ: