АНУ-ын прокурор долоон настай, 116 кг жинтэй хүүгийн үхэлд эцэг эхийг нь  "буруу хооллож байсан" хэмээн буруутгажээ

АНУ-ын прокурор долоон настай, 116 кг жинтэй хүүгийн үхэлд эцэг эхийг нь "буруу хооллож байсан" хэмээн буруутгажээ

АНУ-ын Мичиган мужид нас барсан долоон настай хүүгийн үхэлд прокурорууд эцэг эхийг нь буруутгажээ.

Тодруулбал, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Флинт хот дахь гэртээ Каспер О’Брайен нэртэй хүүгийн зүрх зогсоход эцэг эх нь түргэн тусламж дуудсанаар орон нутгийн хуулийн байгууллага хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.

Нас барах үедээ хүү 116 кг жинтэй байсан.“Эцэг эх нь хүүхдийг буруу хооллож байсныг тогтоосон. Тэр шаардлагатай шим тэжээлээ авч чадаагүй” гэж Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр прокурор Дэвид Лэйтон мэдэгджээ.

Хүүгийн эцэг эх болох 40 настай Дамиен О’Брайен, 41 настай Жессика О’Брайен нарыг санамсар болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн, тамлан зовоосон, хүүхэд хүчирхийлсэн гурван зүйл ангиар ялласан байна. Тэднийг өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулсан бөгөөд пүрэв гарагт /2026.07.02/ шүүхийн эхний сонсголыг зохион байгуулахаар товложээ.

Эх сурвалж: Associated Press