Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай холбоотой сонсголын тайланг хэлэлцэж, байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэр дэвшигчийг дэмжив. Ингэснээр Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анарыг дэмжсэн бөгөөд уг асуудлыг өнөөдөр 14:00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэхээр боллоо.