Ираны зүгээс өчигдөр /2026.06.30/ мэдэгдэл хийхдээ Ойрх Дорнод руу ниссэн АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахгүй гэж мэдэгджээ.
Хоёр тал өнгөрсөн долоо хоногт харилцан гал нээж, нөхцөл байдал хурцдаад байснаа зогсоох хэлцэлд хүрсэн. Гал нээж буйгаа зогсоосон тул АНУ, Ираны төлөөлөгчид Катар улсад хэлэцэнэ гэх хүлээлт үүсээд байсан юм. Гэвч Иран АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахгүй гэж мэдэгдсэн нь хоёр улс урт хугацааны энх тайван тогтоох магадлалд сөргөөр нөлөөллөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер, тусгай элч Стив Виткофф нар Ираны талтай хэлэлцэхээр Катарт хүрэлцэн ирсэн байгаа. Виткофф бол үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, харин Кушнер хөрөнгө оруулагч юм. Тэд олон улсын харилцааны тал дээр огт туршлагагүй, мэдлэггүй хүмүүс. Цагаан ордон тэднийг Ираны талтай өндөр түвшний хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсэн ч Техран болон Катар хэлэхдээ тэд зөвхөн зуучлагчидтай уулзана гэжээ.
Эх сурвалж: Reuters