Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн тул тэднийг өчигдөр орой суллажээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оноосон хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн тул тэднийг өчигдөр орой суллажээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2026.06.30/ болж, анхан шатны шүүхээс оноосон хоёр жилтийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн. 

Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг өчигдөр орой /2026.06.30/ хорих ангиас сулласан байна.  Б.Энх-Амгалан нь 243 хоног цагдан хоригдсон бол З.Энхболд 74 хоног хоригдоод суллагдсан байна. Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү З.Энхболдод анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял онооход "Ерөнхийлөгч асан Х.Баттулга дахин сонгогдох боломжийг нь хаасан гээд өөрийнхөө шүүхээр З.Энхболд даргад ял өгүүллээ" хэмээн мэдэгдэж байсан юм.