Засгийн газрын өнөөдрийн /2026.07.01/ хуралдаанаар цахим хөгжил иновацийн талаар хоёр асуудал хэлэлцсэн . Энэ асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Программ хангамж нийлүүлдэг байгууллагууд болон хамаарал бүхий тоног төхөөрөмж, сэлбэг худаалдаг байгууллагууд өөрсдийн бизнесээ бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулбал ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан ААН-ийн албан татвараас чөлөөлөх хуулийн заалт орсон байсан. Харин энэ төрлийн хуулийн заалтаар ямар төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг татвараас чөлөөлөх талаар жагсаалтыг баталлаа. Мэдээллийн технологид зориулсан тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ААН-ийн албан татвараас чөлөөлөгдөж 0 хувийн татвар төлөх боломж бүрдэж байна" гэлээ.