УИХ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай холбоотой сонсголын тайланг хэлэлцэн дэмжсэн.

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигч Э.Анарт асуулт тавьж, байр сууриа илэрхийлэх юм. Үүний дараа санал хураалт явуулж, олонхын санал авсан тохиолдолд Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилно.

ШУУД ҮЗЭХ: