АН-ын бүлэг завсарлага авсан тул Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар маргааш санал хураана

АН-ын бүлэг завсарлага авсан тул Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар маргааш санал хураана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар ажлын хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Харин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы ээлжит хуралдаан өндөрлөх гэж буй энэ үед олон хоногийн завсарлага олгох боломжгүйг онцолж, өнөөдрийн ажлын цаг дуустал завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилох асуудлаарх санал хураалтыг 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт явуулахаар боллоо.