Алтны ханш 2025 оны арваннэгдүгээр сараас хойш үзэгдээгүй бага дүнд хүрсэн байснаасаа мягмар гарагт /2026.06.30/ өсжээ.
Алтны ханш 2024 оноос хойш анх удаа улирлын уналт үзүүлэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн сүүлийн 13 жилд байгаагүйгээр улирлын уналт үзүүлэх төлөвтэй байгаа юм. Инфляц өндөр үед хөрөнгө оруулагчид алтыг хамгаалалт болгон худалдан авдаг. Гэвч Ираны дайны улмаас үүсээд буй нөхцөл байдлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. “Marex” фирмийн шинжээч Эдвард Мейр хэлэхдээ “Зах зээлүүд Ираны дайны санамж бичгийн тогтвортой байдалд санаа зовж байгаа учир хонгилын үзүүрт гэрэл тийм ч тод харагдахгүй байгаа юм. Энэ нь алтны ханшинд дарамт учруулж байна” гэжээ.
Бусад үнэт металлууд дундаас мөнгөний ханш мөн 2020 оны эхний улирлаас хойш үзэгдээгүй том улирлын уналтад орох хандлагатай байгаа юм.
Эх сурвалж: Reuters