УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын томилгоог хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргыг гишүүдийнх нь дундаас УИХ-ын дарга сонгон парламентаар хэлэлцүүлж томилдог хуультай. Үүний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Сонгуулийн ерөнхий хорооны даргад Н.Мягмарыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажилладаг бөгөөд саяхан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон юм. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг дэмжлээ.