АНУ, Иран хоорондын шууд бус хэлэлцээрт ахиц гарсан гэж мэдэгдэв

АНУ, Иран хоорондын шууд бус хэлэлцээрт ахиц гарсан гэж мэдэгдэв

Өнөөдөр /2026.07.02/ Дохад Катар, Пакистаны зуучлагчид АНУ болон Ираны төлөөлөгчидтэй тусдаа уулзалт хийж, Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигтэй холбоотой асуудлуудаар эерэг ахиц дэвшил гаралаа" гэж аль-Ансари нийгмийн сүлжээнд бичжээ.

Тэрбээр хэлэхдээ, хоёр тал ойрын хугацаанд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн уулзалтыг АНУ-ын цохилтод амиа алдсан Ираны Дээд удирдагч асан Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолын дараа "аль болох хурдан" товлох болно гэжээ. Ираны эрх баригчид 7-р сарын 4-нөөс 9-ний хооронд Хаменеигийн оршуулгын ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

Мөн лхагва гарагт Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади Катарын Ерөнхий сайдтай Иран-Америкийн санамж бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн. Үүний дараа Иран, Катар, Пакистаны гурван талт уулзалт болсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф болон ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар мөн мягмар, лхагва гарагт Катарт хэлэлцээ хийжээ. Тэд Катарын Эмир Тамим бин Хамад Аль Танитай уулзах үеэрээ Вашингтон, Техраны хооронд байгуулсан ойлголцлын санамж бичигт дурдсанчлан Ливанд гал зогсоох болон АНУ-Ираны хэлэлцээрийн байдлын талаар хэлэлцжээ.