Сэтгүүлч Б.Отгон "Оюутолгойн авлигатай холбогдсон С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Петровисийн Давааням нарын хэргийг АТГ-аас шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорт 2020 онд шилжүүлсэн. Зургаан жил өнгөрчээ" хэмээн нийтэлсэн.
Энэ асуудал нь олон нийтийн анхааралд орж, шүүмжлэл хүлээж буй. Тэгвэл уг асуудлыг Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан зэрэг нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос 2020 оны гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг анхан шатны, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр тус тус хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн" болохыг мэдээллээ.