ВИДЕО: Нью Йоркийн алдарт "Empire State Building"-ийн орой дээр гарч, сүй тавьжээ

ВИДЕО: Нью Йоркийн алдарт "Empire State Building"-ийн орой дээр гарч, сүй тавьжээ

АНУ-ын Нью Йорк хотын алдарт “Empire State Building”-ийн орой дээрх шовх үзүүрт антенна дээр нэгэн хосууд гарч, “Хайрын хүч эрх мэдлийн төлөөх шуналаас хүчтэй болоход дэлхий дээр энх тайван тогтдог” гэсэн бичиг бүхий далбааг мандуулж, сүй тавьжээ.

“Variety” болон “RTVI US” сайтуудын мэдээлснээр тус барилгын орой руу гарсан хосууд нь ОХУ-ын алдартай руферууд болох Ангела Николау, Ваня Биркус нар аж. Тэд дэлхийг тойрон аялж, тэнгэр баганадсан өндөр барилгуудын орой луу ямар ч хамгаалалт, бэхэлгээгүйгээр авирдаг алдартай хос юм.

Ангела Николау, Ваня Биркус нарын тухай “Skywalkers: A Love Story” нэртэй баримтат кино 2024 онд  “Sundance” кино наадам дээр анх нээлтээ хийж байсан юм.

Ангела Николау, Ваня Биркус нар “Empire State Building” рүү авирах үед цагдаа нар тус барилгын ойр хавийн зам талбайг хааж, нисдэг тэрэг хөөргөхөд хүрсэн ба Ангела Николау, Ваня Биркус нарыг барилгаас буусны дараа цагдаа нар тэднийг саатуулжээ. Руферуудад барилга руу хууль бусаар нэвтэрсэн, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр хэрэг үүсгэж болзошгүй аж.

ВИДЕО: