Улсын дээд шүүх Иргэний зориг ногоон намын Дүрмийн шинэчлэлийг бүртгэжээ.
Тодруулбал, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэв.
Харин 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. ИЗНН Улс төрийн намын тухай хуульд Дүрмээ нийцүүлэн Улсын дээд шүүхэд хүргүүлсэн ч 4 удаа буцаагаад байсан юм. Хэрвээ энэ удаад Дүрмээ бүртгүүлж чадаагүй бол ИЗНН-ыг намын бүртгэлээс хасах байсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.