"Land Cruiser 300 Hybrid" загвар Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

"Land Cruiser 300 Hybrid" загвар Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Toyota Land Cruiser 300 Hybrid загвар Монгол Улсад албан ёсоор худалдаалагдаж эхэлжээ. Toyota Motor Corporation брэндийн Монгол дахь албан ёсны дилер Таван Богд Автомотив шинэ загварыг хэрэглэгчдэдээ хүлээлгэн өгч эхэлсэн байна.

Шинэ загвар нь Land Cruiser цувралын уламжлалт бартаат замын үзүүлэлтийг хадгалахын зэрэгцээ үйлдвэрлэгчийн Performance Hybrid технологийг ашигласнаараа онцлогтой гэж компанийн зүгээс мэдээлэв.

Автомашин нь 3.5 литрийн V6 Twin-Turbo бензин хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулсан хосолмол (Hybrid) хүч дамжуулах системтэй. Үйлдвэрлэгчийн мэдээлснээр нийт 457 морины хүч, 790 Н.м мушгих хүч гаргах хүчин чадалтай бөгөөд энэ нь Land Cruiser цувралын хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэгт тооцогдож байна.

Мөн хайбрид системийг бартаат зам, ус туулах нөхцөл болон эрс тэс уур амьсгалд ашиглах боломжийг харгалзан инженерчилсэн бөгөөд батерей болон цахилгаан эд ангиудад хамгаалалтын шийдэл тусгасан гэж үйлдвэрлэгч мэдээлжээ.

Шинэ загварыг Монголын хэрэглэгчид Таван Богд Автомотив компанийн үзүүлэнгийн танхимаас үзэж танилцах боломжтой бөгөөд баталгаат засвар үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэгсэл болон борлуулалтын дараах үйлчилгээг албан ёсны дилерээр дамжуулан авах боломжтой юм.