Венесуэльд зургадугаар сарын 24-ний өдөр 7.2, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Тэгвэл газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 2295 хүрч, 11200 хүн бэртэж гэмтээд буйг Үндэсний ассамблейн ерөнхийлөгч Хорхе Родригес долдугаар сарын 1-нд мэдэгдсэн байна. Мөн энэ өдрөөс гашуудлын долоо хоногийн хугацаа эхэлжээ.
Эрэн хайх, аврах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдэд гайхамшиг гэмээр азтай үйл явдал ч хэд хэд тохиолдсон. Тухайлбал, Йорданы аврагчид Ла Гуайра хотод зургаан өдрийн турш нуранги дор гацсан гурван настай хүү аварчээ. Ла Гуайра нь хамгийн их хохирол амссан газруудын нэг юм.
Хүний амь эрсэдсэнээс гадна орон гэргүй болсон хүмүүсийн тоо ч асар их. Хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн шинжилгээг харвал 58,870 барилга газар хөдлөлтийн улмаас эвдэрч, эсвэл бүрэн сүйдсэн байх магадлалтай байна.
Эх сурвалж: NHK