Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй 13 байлдагч Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн их, дээд сургуулийнхаа суралцах эрхийн бичгийг гардан авчээ.
МУИС-д байлдагч Б.Алдармөнх, Н.Одгэрэл нар эрх зүйч, Хөдөө аж ахуйн их сургуульд байлдагч Б.Батмэнд, Ө.Даваа-Очир, Ю.Гансүх нар бизнесийн удирдлага, Г.Мөнхзориг малын эмч, П.Сандагдорж геологич, ШУТИС-д байлдагч Б.Хишигбат геодези, уул уурхайн инженер, Б.Даваабаяр барилгын инженер, Б.Билгүүн уул уурхайн инженер, ҮБХИС-д байлдагч Б.Мөнхбаяр Ерөнхий цэргийн команд, “Их засаг” олон улсын их сургуульд байлдагч Б.Лхагва-Очир, Б.Анар-Эрдэнэ нар эрх зүйч мэргэжлээр тус тус суралцах эрхээ авсан байна.