Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ

Улсын аварга Г.Эрхэмбаярт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбар салбартаа амжилт үзүүлсэн эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг билээ.

Ирэх долоо хоногт шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болох юм. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын босгон дээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын Аврагч спорт хороо "Таван хан" дэвжээний бөх, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярт Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.