Кристиано Роналдо хасагдах шатанд гоолдсон хамгийн ахмад тамирчин боллоо

Кристиано Роналдо хасагдах шатанд гоолдсон хамгийн ахмад тамирчин боллоо

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 32-ын хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр энэ шатны хамгийн өрсөлдөөнтэй тоглолт гэгдээд байсан Португал болон Хорватын шигшээ багуудын тоглолт 2:1 харьцаагаар Португалын ялалтаар өндөрлөлөө. Тус тоглолтын үеэр Кристиано Роналдо ДАШТ-ийн хасагдах шатны анхны гоолоо оруулсан, мөн хасагдах шатанд гоолдсон хамгийн ахмад тамирчин боллоо. Олон жил хүлээсэн хасагдах шатны эхний гоолоо Роналдо 68 дахь минутад торгуулийн цохилт хийж хийсэн юм.