"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарын койны зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон байдаг.
Тодотговол, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2024 оны тавдугаар сарын 17 /2024.05.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйл буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зүйл ангиар ялласан байсан юм. Харин шүүх тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны зургаадугаар сарын 19 /2025.06.19/-ны хийж, хэргийг прокурорт буцаасан байдаг. Тэгвэл өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.