УИХ-ын хаврын чуулганыг хаалаа

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. Хуульд 75 хоногоос доошгүй хоног хавар, намрын чуулганыг хуралдуулахаар заасан. Тэгвэл энэ удаагийн хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд нээж өнөөдөр хааж байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хагацаа нь талдаа орлоо. Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.