Тэйлор Свифт 20 мянган хүний багтаамжтай алдарт Мэдисон Сквер Гарден цэнгэлдэхэд хуримаа хийлээ

Тэйлор Свифт 20 мянган хүний багтаамжтай алдарт Мэдисон Сквер Гарден цэнгэлдэхэд хуримаа хийлээ

Дэлхийн поп хөгжмийн од Тэйлор Свифт болон NFL-ийн тамирчин Трэвис Келси нар 2026 оны долоодугаар сарын 3-нд АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Мэдисон Сквер Гарден  цэнгэлдэхэд хуримаа хийж, албан ёсоор гэр бүл боллоо.

Ёслол нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр нууцлалтай, олны анхаарал татсан алдартнуудын хуримын нэгээр нэрлэгдэж байна. Хуримд ойролцоогоор 1,000 зочин уригдсан бөгөөд хөгжмийн болон спортын ертөнцийн олон алдартан хүрэлцэн иржээ. Ёслолыг жүжигчин, инээдмийн уран бүтээлч Адам Сандлер хөтөлсөн бол Тэйлорын ах Остин Свифт "man of honor", Трэвисийн ах Жейсон Келси шилдэг хүргэнээр оролцсон байна.

Хуримын ёслолын үеэр гар утас ашиглахыг хориглож, хамгаалалтыг дээд хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Мэдисон Сквер Гарден цэнгэлдэхийн гадна талд "JusT&T Married" гэх мэндчилгээ бүхий гэрэл дүрслэл асч, Нью-Йорк хотын бэлгэ тэмдэг болох Эмпайр Стэйт Билдингийг цайвар цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ. Тэйлор Свифт, Трэвис Келси нарын хайр дурлал 2023 онд эхэлж, олон нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд 2025 онд сүй тавьснаа зарласны дараа хуримын талаархи мэдээлэл сар гаруйн турш дэлхий даяар шуугиан тарьсан юм. Тэдний хуримыг олон улсын хэвлэлүүд "Америкийн хааны хурим"-тай зүйрлэн онцолж байна.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө