Хоёр хүнтэй ноцолдсон мэт харагдах хүн дүрст роботын бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна

Хоёр хүнтэй ноцолдсон мэт харагдах хүн дүрст роботын бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна

Хүн дүрст робот хоёр хүнтэй ноцолдож буй мэт харагдах хяналтын камерын бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай түгэж, хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна.

ВИДЕО: 

Бичлэгт оффисын орчинтой төстэй өрөөнд хүн дүрст робот чөлөөтэй алхаж явах бөгөөд түүний ойролцоо байсан хоёр хүн роботын хөдөлгөөнийг зогсоохыг оролдож буй мэт харагдана. Энэ үеэр өрөөнд байсан хүмүүс роботыг тогтоон барихыг оролдож байгаа нь мөн харагддаг.

Уг бичлэгийг NEXTA зэрэг олон нийтийн сүлжээний хуудсууд "Роботуудын бослого ингэж эхлэх үү?" гэсэн утга бүхий тайлбартай нийтэлсэн нь олон нийтийн дунд маргаан өрнүүлэхэд хүргээд байна. Гэвч одоогийн байдлаар энэхүү бичлэг хаана, хэзээ хийгдсэн, ямар робот оролцсон, мөн болсон явдлын шалтгаан юу байсан талаар албан ёсоор батлагдсан мэдээлэл гараагүй байна. Иймээс робот санаатайгаар хүн рүү дайрсан эсэх, эсвэл техникийн доголдол гарсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө