"Playtime" фестивалийн үеэр мансууруулах бодистой холбоотой хоёр үйлдлийг илрүүлжээ

"Playtime" фестивалийн үеэр мансууруулах бодистой холбоотой хоёр үйлдлийг илрүүлжээ

"Playtime" хөгжмийн фестивалийн үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт есөн байгууллагын 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Тодруулбал, хамгаалалт, зохицуулалт хийхээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөн тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгслийг илрүүлэх чиглэлээр 24 тээврийн хэрэгсэл, албаны таван нохойг ажиллуулсан байна.

Хяналт шалгалтын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэсэн нэг, хэрэглэсэн нэг буюу нийт хоёр үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө