ОХУ-ын Чадан дэд станцаас нийлүүлэгддэг цахилгаан эрчим хүч 2026 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 21:45 цагт тасарсны улмаас Увс, Ховд аймагт цахилгаан эрчим хүчний хангамж доголдсон.
Гэмтлийг арилгахаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоос засварын бригад шуурхай хөдөлсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл засварын ажлыг богино хугацаанд гүйцэтгэсний үр дүнд 2026 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 07:45 цагт Чадан дэд станцыг дахин хүчдэлд залгаж, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хангамж хэвийн горимд шилжсэн талаар орон нутгийн эх сурвалж мэдээллээ.