"Шатахууны хангалт хэвийн, АИ-92 гэхэд 33 хоногийн нөөцтэй байна"

"Шатахууны хангалт хэвийн, АИ-92 гэхэд 33 хоногийн нөөцтэй байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Удахгүй Үндэсний их баяр наадам эхлэх гэж байна. Наадамтай холбоотой олон хоногийн амралт эхэлнэ. Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангахаар байна. Харин АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байна. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас шатахуун хомстож, үнэ нэмэгдэх нь гэж хүмүүс нийгмийн сүлжээнд бичсэн. Энэ нь ташаа мэдээлэл юм.  Одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй байна. Тэр дундаа хилийн үнийг харвал дизель түлшний үнэ буурахаар байна. ОХУ-тай хийсэн гэрээгээр АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Гурван сарын турш үнэ 30-аас дээш хувиар нэмэгдвэл үнийг эргэж харна гэж гэрээнд бий. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул нэмэх нөхцөл үүссэн. Гэхдээ наадмын өмнө нэмэхгүй. Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг шатахуун импортлогч нарт анхааруулсан.  БНХАУ-ын "Чайна ойл" компаниас шатахуун авахаар зарим ААН захиалгаа өгсөн. Мөн БНСУ-аа дизелийн түлш татах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эхний бүтээгдэхүүнийг ачихад бэлэн болсон. Хоёрдогч болон гуравдагч хөршөөс газрын тос нийлүүлэх ажлыг хийж байна" гэв.     

ШУУД ҮЗЭХ: