2026 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эх авдаг Туул голын усны түвшин Алтанбулаг сум орчимд өмнөх өдрөөс 15 см-ээр нэмэгджээ.
Мөн өнөөдрийн байдлаар:
- Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см-ээр даван үерлэж байна.
- Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж байна.
Иймд дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэд үерийн аюулаас онцгой сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн зориулалтын болон зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглан гол руу орохгүй байхыг анхааруулж байна.