Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ

Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.