ТОДРУУЛГА: Playtime фестивалын үеэр гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан 18 настай залуугийн хэргийг шалгаж байна

ТОДРУУЛГА: Playtime фестивалын үеэр гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан 18 настай залуугийн хэргийг шалгаж байна

Playtime фестивалын үеэр нэг иргэн амиа хорлосон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өглөө.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2026 оны долдугаар сарын 5-ны өдрийн 10:21 цагийн орчимд “...торон хашаанаас хүн боомилж нас барсан...” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 настай эрэгтэй иргэн төмөр торон хашааны дээд хэсэгт гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор уг хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоохоор Налайх дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.