ОХУ-ын Чадан дэд станцаас нийлүүлдэг цахилгаан эрчим хүч 2026 оны долдугаар сарын 5-ны өдрийн 21:45 цагт тасарсны улмаас Увс, Ховд аймгуудад цахилгаан хангамж доголдлоо.
Гэмтлийг арилгахаар ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотоос засварын бригад шуурхай хөдөлж, сэргээн засварлах засварласан гэж тайлбарласан. Гэвч зарим аймагт цахилгаан эрчим хүчний доголдол үргэлжилсээр байгаа юм. Энэхүү нөхцөл байдал нь баруун бүсийн эрчим хүчний хараат байдлыг дахин хөндөж байна. Учир нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсон байсан бол баруун аймгуудын эрчим хүчний хангамжийг дотоодоос бүрэн хангах боломжтой байлаа.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын анхны урьдчилсан судалгааг 1964 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын эрчим хүчний “Электросеть” хүрээлэн хийж байжээ. Харин төслийн анхны ТЭЗҮ 2008 онд боловсруулагдсан ч газрын маргаан болон орон нутгийн эсэргүүцэл зэрэг асуудлын улмаас хэрэгжилт удааширсан. Улмаар 2024 онд төслийн санхүүжилт шийдэгдэж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ.
Тус станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хангамж сайжрахаас гадна ОХУ-аас импортолж буй цахилгааны хамаарал буурах боломжтой. Баруун бүсийн цахилгаан хангамжийн асуудал дахин сөхөгдөж буй энэ үед томоохон дэд бүтцийн төслүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх шаардлагатай байгааг салбарынхан болон олон нийт онцолж байна.