Увсад орон сууцны цахилгаан хуваарилах самбар шатаж, утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргажээ

Увсад орон сууцны цахилгаан хуваарилах самбар шатаж, утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргажээ

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 16 айлын орон сууцанд цахилгаан хуваарилах самбар шатсан тухай дуудлагыг өнөөдөр /2026.07.08/ 03:21 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, орон сууцны 2, 3 дугаар давхрын цахилгаан хуваарилах самбарт гарсан галыг унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс тус байрны 18 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Галын шалтгаан болон учирсан хохирлыг холбогдох байгууллагууд тогтоохоор ажиллаж байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө