84 дүгээр сургууль орчмын авто зогсоол үерт автсан ч нэг цагийн дотор усыг соруулжээ

84 дүгээр сургууль орчмын авто зогсоол үерт автсан ч нэг цагийн дотор усыг соруулжээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургууль орчмын авто машины зогсоол өнөөдөр /2026.07.08/  өглөөний 07:00 цагийн орчимд  хүчтэй борооны улмаас үерт автсан байна.

ВИДЕО: 

Борооны дараа үерийн ус зайлуулах шугам горимын дагуу ажиллаж, нэг цагийн дотор хуримтлагдсан усыг бүрэн соруулсан бөгөөд одоогоор мэргэжлийн байгууллагууд тухайн бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Албаныхны мэдээлснээр, Сансрын тунел, 84 дүгээр сургуулийн орчимд борооны ус  ихээр хуримтлагддаг тул 84 дүгээр сургууль орчмын үерийн ус зайлуулах шугамд ачаалал эрс нэмэгддэг байна. Иймээс аадар борооны үеэр тус бүсэд ус тогтох эрсдэл өндөр байдаг аж.