Хилийн цэргийн штабын дарга Ц.Мягмардоржид Бригадын генерал цол хүртээлээ

Хилийн цэргийн штабын дарга Ц.Мягмардоржид Бригадын генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мягмардоржид Бригадын генерал цол хүртээлээ.

Ингэснээр Бригадын генерал Ц.Мягмардорж хил хамгаалах байгууллагын эгнээнээс төрсөн 30 дахь генерал цолтон болж байна. Тэрбээр Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албыг хашиж байгаа бөгөөд Монгол Улсын хил хамгаалалтын салбарт олон жил ажилласан туршлагатай офицер юм. 

 

нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад