Франц улсад суух Элчин сайд Ц.Мөнх-Оргил Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулжээ

Франц улсад суух Элчин сайд Ц.Мөнх-Оргил Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулжээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил тус улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслол болон дипломат арга хэмжээний газрын дэд захирал Матьё Кармонатай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулжээ.

Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.