Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дуучин О.Гантулгыг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дуучин О.Гантулгыг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буй. 

Энэ үеэр дуучин О.Гантулгын урлагийн салбарт хийж бүтээснийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнасан байна. 

Дуучин О.Гантулгыг гитар хөгжимтэй дуулдагаар нь олон нийт андахгүй. Энэ ч үүднээс "Он жав" тоглолтын салшгүй нэг хэсэг нь гитар хөгжим байлаа. Тэрбээр өөрийн "Намрын хонгор салхи", "Цагдаа", "Нарны жим" киноны дуу, "Хорвоод ганцхан ээждээ", "Эвийн түшигтэй анд", "Мөрөөдөл" зэрэг олон дуугаа гитар хөгжимтэй эгшиглүүлж, 2024 онд анхны "Он жав" тоглолтоо хийж, монголын урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж яваа залуу уран бүтээл юм.