Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль зүйн доктор (Ph.D), хурандаа А.Намсамандад цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртээлээ.
Бригадын генерал А.Намсаманд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төрөн гарсан 11 дэх генерал цолтон болж байна.


