Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик улс хамтран зохион байгуулж байгаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны ДАШТ-ий үеэр улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Паула Балогуны торгуулийн талаар утсаар ярьснаар ФИФА-гаас улаан хуудсыг нь цуцалжээ. АНУ-ын эсрэг шөвгийн 16 тоглолтын өмнө Бельги улс эрс эсэргүүцэл илэрхийлж, "Дэлхийн цомын түүхэнд ийм шийдвэр анх удаа гарч байгаа бололтой" гэж мэдэгдэв. Гэвч энэ нь үр дүнгээ өгөөгүй бөгөөд АНУ шигшээ хасагдах шатанд Бельгийн шигшээ багт 4:1 онооны харьцаагаар хожигджээ.