Сэлбэ голын дагуух хиймэл нуурт сэлэхгүй байхыг анхаарууллаа

Сэлбэ голын дагуух хиймэл нуурт сэлэхгүй байхыг анхаарууллаа

Сэлбэ голын дагуу 50 га талбайд байгуулсан хиймэл нуурт сэлэхгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.

Тус хиймэл нуур нь найман метрийн гүнтэй бөгөөд сүүлийн өдрүүдэд орсон бороо, хур тунадасны улмаас усны түвшин нэмэгдэж, живж осолдох эрсдэл өндөр байгаа аж. Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг нуурын орчимд хараа хяналтгүй зорчуулахгүй байх, усанд орохгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлжээ. Мөн иргэдийг аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна.