Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 19:00 цагт хаана

Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 19:00 цагт хаана

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд хоёр хоног үлдлээ.

Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож буй тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан гурав хоногийн хугацаанд бөхийн бүртгэл зохион байгуулж буй. Өнөөдөр 19:00 цаг бөхийн бүртгэл хаагдана.