Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Тодруулбал, уг этгээд нь 2023 онд болгоомжгүй үйлдлийн улмаас бага насны нэг хүүхдийн амь насыг хохироож, хоёр хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна.
Түүнийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчоо хамтран зохион байгуулжээ.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдэд сайн дураараа Монгол Улсад ирж, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг анхаарууллаа.
ВИДЕО: