Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулахаар талаар мэдэгдлээ.
Тэрбээр, "Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулахаар болсон. Тус үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн агаарын бохирдол 50 хувь буурна. Дараагийн мэдээлэл бол COP17 байна. Өнөөдрийн байдлаар барилга, угсралт дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа явж байна. Бид наймдугаар сарын 3-4-ний хооронд дуусгаж НҮБ-д хүлээлгэн өгнө. Баяр наадмын өдрүүдээр амралтгүй 24 цагаар дотоод тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн хил гаалийн ажилчид наадмаар амардаг учир хэрэгтэй зүйлсээ баяр наадмын өмнө татан авч дуусаж байна" гэв.