Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамтаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2026.07.09/ хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн Х хуудастаа, “Би Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирлээ. Зочломтгой байдлын илэрхийлэл болгон надад өгсөн уламжлалт монгол зууш “Ааруул” үнэхээр амттай. Баярлалаа” хэмээн жиргэжээ.
ВИДЕО:
🇲🇳칭기즈칸 국제공항 도착했습니다.
— 이재명 (@Jaemyung_Lee) July 8, 2026
환대의 뜻으로 건네주신 몽골의 전통 과자 '아롤’ 정말 맛나더군요. Баярлалаа 🙏 pic.twitter.com/taGOQM63qD